Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковидоор 20-30 насны залуус ч нас барж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөх үеэрээ иргэд маш сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг зөвлөлөө. Тодруулбал, иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхгүй бол дахин хатуу хөл хориотой нүүр тулж магадгүйг сануулсан юм.

Мөн өнгөрсөн даваа гаригаас хойш 45 хүн Covid-19-ийн улмаас нас барсан. "Зөвхөн настай хүмүүс Covid-19-ийн улмаас нас барж байгаа биш юм. 20-30 насны залуус ч нас барж байна.Иймээс залуучууд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна. Вакцин хийлгэхэд хамгийн том хоёр ач холбогдол үүснэ. Нэгдүгээрт, Covid-19-өөс урьдчилсан сэргийлж чадна. Хоёрдугаарт, хэрвээ халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусах нөхцөл бүрдэнэ. Вакцин хийлгэсэн нийт иргэний 0,45 орчим хувь нь халдвар авсан. Гэхдээ эдгээр халдвар авсан иргэд нь хөнгөн хэлбэрээр туссан" гэдгийг ЭМЯ-наас зөвлөлөө.

Өчигдөр 06:00-14:00 цагийн хооронд 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч хотоос гарчээ
Өчигдөр 06:00-14:00 цагийн хооронд 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч хотоос гарчээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.