Энэ сарын 22-н буюу өчигдөр 06.00 цагаас хот хоорондын хөдөлгөөн нээсэн. Тэгвэл өчигдөр 14.00 цагийн байдлаар нийт 334 тээврийн хэрэгслээр 763 зорчигч нийслэл хот руу нэвтэрсэн бөгөөд үүнээс эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр 22 тээврийн хэрэгслээр 44 зорчигч, гачигдлаар 23 тээврийн хэрэгслээр 48 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт 289 тээврийн хэрэгслээр 671 зорчигч тус тус нэвтэрсэн байна. Харин нийт 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч нийслэл хотоос гарсан бөгөөд үүнээс эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр 40 тээврийн хэрэгслээр 83 зорчигч, гачигдлаар 46 тээврийн хэрэгслээр 78 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт 738 тээврийн хэрэгслээр 1671 зорчигч тус тус гарчээ.
Тодруулбал, 2021 оны 05 дугаар сарын 22-ны 06 цагаас 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагийн байдлаар 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч хотоос гарсан байна. Дамжин өнгөрөх 28 тээврийн хэрэгслээр 76 зорчигчид хяналт тавин нэвтрүүлжээ.