Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Дэглэмээ сайтар мөрдөхгүй бол дахиад хатуу хөл хорио тогтоох нөхцөл үүсэж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Хатуу хөл хорио тавигдаж, ихэнх ААН-үүд нээгдсэн ч иргэд илүү болгоомжтой байхыг ЭМЯ-наас анхааруулж байна. Учир нь өдөрт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж халдварын тохиолдол буурсан мэт байгаа ч шинжилгээ авах тоо багассан буюу өдөрт 6000-7000 мянган хүнээс шинжилгээ авч байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд 7541 хүнээс шинжилгээ авахад 539 хүнээс халдвар илэрсэн. Дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Мөн сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлыг ЭМЯ-наас танилцууллаа. Даваа гаригт 533, мягмар 349, лхагва 575, пүрэв 519, баасан 629, бямба 684, ням гаригт 539 болжээ. Энэ тухай ЭМЯ-ны Олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Нөхцөл байдал намжаагүй гэдгийг сүүлийн 7 хоногийн тоон мэдээлэл харуулж байна. Та бид тайвшрах болоогүй. Халдвар өвчний дэгдэлт хаа сайгүй хэвээрээ байна. Хэрвээ бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, болгоомжтой байхгүй бол эргээд хатуу хөл хорио руу орох нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол бий. ЭМЯ, УОК-оос аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр иргэдийнхээ амьдралыг хэвийн үргэлжүүлэх зорилт тавин, хичээж ажиллаж байна. Тиймээс иргэд маш хариуцлагатай байж, олуулаа нэг дор цуглахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулав
Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулав
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.