Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Цогзолмаа: Монголд B.1.1.46 гэсэн коронавирусийн хувилбар тархаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

  Өнөөдөр ЭМЯ мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн вирус лабораторын судлаач Г.Цогзолмаа SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан хувилбар болон  манай улсад ямар төрлийн вирус тархсан байгааг танилцууллаа.

-ЭНЭТХЭГИЙН ХУВИЛБАРЫГ ДЭМБ “ДЭЛХИЙ НИЙТИЙН АЮУЛ” ХЭМЭЭН ЗАРЛАСАН-

SARS-CoV-2 нь бусад вирусийн адил мутаци өөрчлөлтөнд орсоор байгаа. Тус вирусийг бүтцийн болон бүтцийн бус гэж хоёр хуваана. Уургийг агуулсан геномын бүтэц дээр гэхэд 20000 орчим мутаци өөрчлөлт орсон байна.

Англи болон Өмнөд Африкийн улсуудад тархсан вирус 23 мутаци, 17 амин хүчлийн өөрчлөлттэй хувилбар. Харин Бразилд 35 мутаци 17 амин хүчлийн өөрчлөлттэй хувилбар нь тархсан. Дэлхий дахинд анхааралд татаж буй 10 хувилбар вирус байна. Үүнд, Бразил, Энэтхэг, Англи хувьлбарууд байна. Эдгээр нь вирусийн тархах хурдыг нэмэгдүүлж, эмнэлзүйн хүнд хэлбэрт шилжүүлж, вирусийн эсрэг дархлааг сулруулах шинж тэмдэг үзүүлж байна. Эдгээр хувилбар нь дэлхий нийтээр олон оронд тархжээ. Эдгээр хувилбар хурдацтай тархахын дээр бусад хувилбарыг давамгайлж байдаг. Энэтхэгт тархаад буй хувилбарыг ДЭМБ дэлхий нийтийн аюул хэмээн зарласан.

-B.1.1.46 ХЭЛБЭРИЙН ОНЦЛОГ НЬ ЭМНЭЛЗҮЙГ ХҮНДРҮҮЛЖ, ТАРХАЛТЫГ ХУРДАСГАДАГ МУТАЦИ ӨӨРЧЛӨЛТТЭЙ-

Манай орны хувьд вирус судлалын лабораторийн гурван эрдэмтэн Монголд тархаж буй вирусын хувилбарыг судлуулахын тулд цаг хугацааны хувьд өөр өөр сорьцуудыг шинжүүлэхээр Япон улс руу явсан. Анх манай улсад Уханьд бүртгэгдэж байсантай адил хувилбар тархсан бол цаг хугацааны явцад өөрчлөгдөж B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаж байгааг судалгаагаар гарсан. Энэхүү B.1.1.46 хэлбэрийн онцлог нь тархалтыг хурдасгадаг мутаци өөрчлөлттэй байгаа юм. Түүнчлэн эмнэлзүйг хүндрүүлдэг болох нь харагдаж байна. Ийм төрлийн хувилбар Энэтхэг, Англи, Австрали зэрэг орнуудад бүргэгдсэн бөгөөд их тархаагүй байгааг онцоллоо.

Түүнчлэн Монгол улсад коронавирусын тоо огцом нэмэгдсэн нь энэхүү вирусийн хувилбартай холбоотой байхыг үгүйсгэхгүй гэлээ. Вирус өөрөө байнгийн мутацид орж өөрчлөгдөж байдаг тул хувь хүний зүгээс хянах боломжгүй. Үүнийг намцаах ганц арга бол вакцин хийлгэх юм гэлээ.

Монгол Улсын Гавьяат эмч цолоор А.Амбасэлмааг шагналаа
Монгол Улсын Гавьяат эмч цолоор А.Амбасэлмааг шагналаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.