Манай улс хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакциныг татан авч байна. Тус улсаас 2,634,400 тун вакцин аваад байгаагийн 300,000 тун нь хүмүүнлэгийн тусламж бол, арилжааны шугамаар 2,334,400 тунг хүлээн авчээ. Тэгвэл өчигдөр 334,400 тунг нэмж, авчирснаар Vero Cell вакцины хэмжээ 2,968,800 боллоо. ГХ-ны сайдын мэдээлснээр тавдугаар сард арилжааны шугамаар 1,665,600 тун Vero Cell вакциныг татан авахаар төлөвлөжээ.
Үүнээс:
- Тавдугаар сарын 2-нд 316,800
- Тавдугаар сарын 4-нд 148,800 тун
- Тавдугаар сарын 6-нд 334,400 тун
- Тавдугаар сарын 9-нд 334,400 тун вакцин хүлээн аваад байна.
Vero Cell вакцины нэг ширхэгийг нь 15$-оор худалдаж авч буйг Сангийн сайд мэдээлж байсан. Уг вакцины нэгдүгээр тунг хийлгэснээс хойш 21-56 хоногийн хугацаанд хоёр дахь тунг хийлгэхийг ЭМЯ зөвлөж байгаа юм.