Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

  Тавдугаар сарын 14-нд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгч Б.Цогтын илтгэснээр хаалттай хэлэлцэнэ.

  Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсэний дараа Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан хэргийг хянуулах дүгнэлт бичиг хүргүүлсэн. Дээрх гурван хүнийг хаалттай хорих ангид 20 жил ял эдлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ийнхүү хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргавал дээрх хүмүүсийг батлан даалтан өгөх эсэхийг анхан шатны шүүх хэлэлцэх юм.

Автомашины дугаарын хязгаарлалт хэвийн горимд шилжлээ
Автомашины дугаарын хязгаарлалт хэвийн горимд шилжлээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.