Нью Орлеанс Пэликанс, Шарлот Хорнетс багууд улирлын хоёр дахь учраа таарсан тоглолтоо хийж 112:110 харьцаатайгаар Пэликанс хожлоо. Хэдийгээр Нью Орлеанс Пэликансаас багийн гол тоглогчид болох Инграм, Зион, Харт, Адамс нарыг тоглолтод оролцуулаагүй боловч хоёр багийн тоглолт өрсөлдөөн дунд үргэлжлэн хоёр онооны зөрүүгээр тоглолт өндөрлөлөө.
Энэхүү тоглолтыг онцолж буй хүчин зүйл нь ах дүү Боллын улирлын хоёр дахь учраа таарсан явдал юм. Өмнөх учраа таарсан тоглолт дээр Ламело Болл 12 оноо, 10 самбар, 9 дамжуулалт өгөн ахынхаа эсрэг шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Лонзо Боллын хувьд ердөө 5 оноо, 3 дамжуулалттайгаар тоглолтыг дуусгасан юм.
Харин өнөөдрийн тоглолтод Лонзо Болл 12 оноо, 6 дамжуулалт Ламело Болл 22 оноо 5 дамжуулалт өгч хувь статистикийн хувьд мөн л ахысаа илүү тоглосон хэдий ч эцсийн мөчид хожигдол хүлээлээ.