Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН: “МАН-ын суга” уу? бие даасан нам уу? гэдэг одоо л харагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 20 секунд

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэллээ. С.Эрдэний АН-аас С.Эрдэнэ өөрөө сонгогдож гарч ирэв. Харин үүнийг шударга бус болсон гэж хамт өрсөлдсөн хүмүүс нь тэр дундаа Р.Амаржаргал мэдэгдсэн. Тэрбээр “Сунгаа шударга болсон бол С.Эрдэнээс өөр хүн сонгогдох байсан. Одоо АН сайн муугаараа ялгарч салах сайхан боломж гарч байна” гэжээ. Харин О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг сонгогдож гарч ирэв. Үүнийг хамт өрсөлдсөн Х.Тэмүүжин мөн л “дүрмийн бус” гэж үзэж нэрээ татсан билээ. Ийнхүү хоёр хуваагдсан АН хоёр нэр дэвшигч тодрууллаа. Одоо тэдний хэн өрсөлдөхийг сонгуулийн ерөнхий хороо шийдэх үлдлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн “МАН-ын даргын тааллаар” АН-аас нэр дэвшигч тодорно гэсэн үг өдрөөс өдөрт оройд гарч байна.

Эрх баригчид АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Ц.Оюунгэрэлийг өрсөлдүүлэх захиалгыг өгсөн гэдэг мэдээлэл эртнээс гарах болсон. Энэ зохиол ёсоор АН-аас С.Эрдэнэ өрсөлдөх нь бараг тодорхой боллоо. Одоо ХҮН-аас хэн нэр дэвшихээс их зүйл шалтгаалахаар байна.

ХҮН-ын дотор Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар хоёр байр суурь явж байгаа гэв. Тодруулбал УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хэсэг нөхөд эмэгтэй хүн нэр дэвшүүлье гэдэг саналтай байгаа ажээ. Ийм тохиолдолд ХҮН бие даасан улс төрийн хүчин биш МАН-ын суганы нам гэдгээ нотолж харуулсан алхам болно. Монголчууд төрт ёсны хатуу уламжлалтай, эмэгтэйчүүдэд ээлгүй, ялангуяа гадаад нөхөртэй эмэгтэй хүнийг сонгож гаргаж ирэх сэтгэхгүй сонгогчдын дунд байхгүй. Хотынхон, залуучуудаас багагүй санал авч болох ч нийт массаас дэмжлэг авч ялах боломж бараг л үгүй.  Энэ тохиолдолд тэд МАН-д зөөлөн боов тавьж өглөө л гэсэн үг юм.

Тэднийг МАН-ын захиалгаар Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болгосон гэх яриа сошиал сүлжээгээр их явах болсон. Тэгвэл одоо Ц.Оюунгэрэлийг нэр дэвшүүлбэл МАН-ын захиалгын нам гэдгээ улам л нотлох болно.

Харин ХҮН-д өөр хэсэг хүмүүс “боловсролтой, магадлалтай нэр дэвшигч өрсөлдүүлээд ялахгүй байсан ч дараагийн сонгуульд үнэлэгдэх үнэлэмжээ нэмэх нь чухал” гэсэн байр суурьтай байгаа гэв. Тэд Д.Жаргалсайхан, Д.Энхбат нарын нэр дэвшигчидтэй ярилцаж үзсэн. Харин Д.Жаргалсайхан энэ өрсөлдөнөөс татгалзсан бол Д.Энхбат нэр дэвшихийг дэмжвэл өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа.

ХҮН энэ удаагийн сонгуульд ялах магадлал бага ч тэд Монголын улс төрд жинхнээсээ гуравдахь хүчин үү? Эсвэл эрх баригчдын тохиролцооны мухлаг уу? Гэдгээ харуулах чухал сорилтын өмнө ирээд байна.

О.Цагариг

Улсын хэмжээнд 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэжээ
Улсын хэмжээнд 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.