Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: Нийслэлд вакцинд хамрагдаагүй 470 мянган хүн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 16:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакциндаа огт хамрагдаагүй 470 мянган хүн байгаа болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Нийслэлд оршин суугаа насанд хүрсэн иргэдийн 59 хувь нь вакцинаа тариулсан гэсэн үг бөгөөд нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлгийн ажилтан вакцинжуулалтад ажиллаж байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалтын эдгээр цэгийг тавдугаар сарын 8-ныг хүртэл ажиллуулах бөгөд 9-нөөс эхлэн цэгүүдийг хумих шийдвэр гарсан. Тавдугаар сарын 8-ныг хүртэл тогтоож буй хатуу хөл хорионы зорилго нь вакцинжуулалтад хамруулах юм гэдгийг тэрбээр тодотгожээ. 

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хуулийн тухай хэлэлцэнэ
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хуулийн тухай хэлэлцэнэ
 
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Ч.Ганжавхлан: Монголчууд хэнийг ч Boycott хийж чаддаггүй, энэ улсад Cancel culture байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.