О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар уламжилж, бүртгүүлсэн. Харин Н.Алтанхуяг нь хэдэн жилийн өмнө АН-ын гишүүнчлэлээс хасагдсан гэдэг. Энэ талаар албан эх сурвалж хэвлэлд өгсөн тайлбартаа, “Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн АН-ын хороонд гишүүний бүртгэлтэй байсан. Иймд тус намын хороо хуралдаж Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс хассан” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл яг одоо намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж буй Н.Алтанхуягийг тус намын гишүүн биш гэсэн утгатай албан бичгийг СХД-ийн АН-ын хорооны дарга Г.Очир Дотоод сонгуулийн хороондоо хандаж илгээсэн байна. Тус албан бичигт, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.