Турк “Спутник V” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.
Ийнхүү Турк “Спутник V” вакциныг бүртгэсэн 63 дахь улс болсныг сангийн мэдэгдэлд дурджээ. “Anadolu” агентлагийн мэдээлснээр, Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа баасан гарагт энэ талаар мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 26-нд Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан, Туркийн “Viscoran Ilac” эмийн компани “Спутник V” вакциныг Туркт үйлдвэрлэхээр тохиролцжээ. Тус компани вакциныг үйлдвэрлэх бэлтгэл ажлаа хэдийн хангасан бөгөөд хэд хэдэн үйлдвэрт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Турк, ОХУ вакцин нийлүүлэх хийгээд вакцин үйлдвэрлэх технологийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан гэдгийг Туркийн Эрүүл мэндийн сайд лхагва гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.