Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Битүүний хурлыг МҮОНТР-ээр шууд дамжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд


Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурах Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ шууд дамжуулан хүргэх аж.

Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам бурхандаа даатгаж тахидаг уламжлалтай. 

Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотой хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед олныг хамарсан арга хэмжээ зохиохыг албан ёсоор хорьсон тул та цэнхэр дэлгэцээр сүсэглэн, хурлаа даган баясахыг уриаллаа. 

Эх сурвалж: МҮОНРТ

У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг дахин уриалж байна
У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг дахин уриалж байна
 
Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын усанд автсан хэсгийн лаг, шаврыг бүрэн цэвэрлэжээ
Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын усанд автсан хэсгийн лаг, шаврыг бүрэн цэвэрлэжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц