Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ коронавирусийн халдвар томуугийн өвчлөл шиг байнгын байж магадгүй гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 46 секунд

БНХАУ-ын Инженерийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, амьсгалын замын халдварын эксперт Ван Чэнь Лхагва гарагийн орой CCTV-д өгсөн ярилцлагадаа шинэ коронавирүсийн шалтгаант уушгины хатгалгаа нь томуу шиг урт хугацааны турш үргэлжилдэг архаг өвчин байж болзошгүй юм гэсэн байна. 
Тэрээр SARS нь халдварлах чадвар өндөртэй, үхлийн аюултай хэдий ч вирүс нь эзэн биеэ устгаснаар амьдрах газаргүй болдог бөгөөд вирүсийн халдварлалт хүмүүсийн дунд нэг их үргэлжлээд байдаггүй. Харин шинэ коронавирүсийн хувьд илүү амьдрах чадвар сайтай, тэсвэртэй бөгөөд томуугийн вирүстэй адил хүмүүстэй байнга зэрэгцэн орших боломжтой юм гэдгийг Ван хэлсэн байна.
Ван: “Бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй”. Өвчний тархалтын болон биологийн хуульд нийцүүлж, өвчний эмнэлзүйн эмчилгээнд ч, өдөр тутмын ажил, амьдралын хэв маягтаа нийцүүлсэн арга хэмжээ авах шаардлагатай. Энэхүү өвчнөөс сэргийлэх, хянах хамгийн хүчирхэг арга нь шинжлэх ухааны судалгаа, шинжлэх ухааны хууль, технологийн дэвшил зэргээс үүдэлтэй байх ёстой хэмээн хэлжээ.  

Гэмтсэн уушги эдгэрэх боломжтой
Одоо байгаа хязгаарлагдмал ажиглалтаар, шинэ коронавирүсийн шалтгаантайгаар уушгины үйл ажиллагаа нь алдагдагдсан өвчтнүүд эдгэрч байгаа, бүр бүрэн эдгэрч байгаа бөгөөд үүнд урт хугацааны ажиглалт шаардлагатай.  
Шинж тэмдэггүй өвчтнүүдийн илрүүлэг, эмчилгээ
Одоогоор шинж тэмдэггүй халдварын тохиолдлыг илрүүлэхдээ ихэвчлэн нуклейн хүчлийн сорилыг ашиглаж байгаа бөгөөд дараа нь эсрэг төрөгч, эсрэг биеийн сорилыг мөн хэрэглэнэ. Эдгээр нь бүгдээрээ илрүүлэг хийхэд үр дүнтэй аргууд юм. 
Арга хэмжээ болон эмүүд нэмэгдэж байна
Энэхүү вирүсийг эмчлэх нилээн олон арга, эм байгаа боловч тэдгээрийг бүгдийг туршиж үзэж байгаа бөгөөд аль нь ч нотолгоогүй байгааг Ван онцлов. 
Энэ нь шинэ өвчин бөгөөд түүний байнгын байх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Эмчилгээ нь хэдий нилээд ойлгомжтой болж байгаа ч бидний энэ өвчний талаархи ойлголт өнгөц хэвээр байгаа бөгөөд шинэ эм, эмчилгээний эрэл, хайгуулын ажил дөнгөж эхний шатандаа л явж байна гэж Ван хэлээд судалгааны явцыг хурдасгахдаа шинжлэх ухааны үндэслэл, нотолгоог хүндэтгэн үзэхийг уриалав. 

эх сурвалж: ЭМЯ 

ЖАГСААЛТ: Ногдол ашиг тараах хувьцаат компаниуд
ЖАГСААЛТ: Ногдол ашиг тараах хувьцаат компаниуд
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.