Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр БНХАУ-аас хоёр онгоцоор нийт 600,000 тун вакцин ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell  вакцинаас өнөөдөр 600,000 тунг татан авахаар болжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Өнөөдөртөө багтаж хоёр онгоцоор нийт 600,000 тун Verocell вакциныг татан авна. Эхний онгоц орой 21:00 цагийн орчимд газардах төлөвлөгөөтэй байгаа бол удаах нь шөнө дунд ирэх тооцоололтой байна" гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын өдрүүдэд БНХАУ-аас 900,000 тун Vero Cell вакциныг тээвэрлэн авчирна гэж өчигдөр мэдээлсэн. Харин вакцин ирснээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 40-50 мянган хүнийг хамруулна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн билээ.

Энэ дагуу маргаашаас Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болсон бөгөөд 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах юм.

Хөл хорио тогтоосноос хойш 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчжээ
Хөл хорио тогтоосноос хойш 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчжээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.