Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Баттөр: ХӨСҮТ-ийн нэр дээр шалгагдаж буй хүмүүсийн нэрс ирээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч ажилчид хуурамч шинжилгээний хариу үйлддэг гэх асуудалд төвийн захирал Л.Баттөр тайлбар хийлээ.

   Тэрбээр, "Нэг хаалга нэг шинжилгээ" үйл ажиллагаанаас хойш тодорхой хэмжээний ажилтан, албан тушаалтныг шалгах явц одоо ч үргэлжилж байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн нэр дээр албан ёсоор шалгагдаж буй хүмүүсийн нэрс болон авах арга хэмжээний тухай мэдэгдэл ирээгүй. Иймд ямар албан тушаалтан шалгагдаж байгааг хэлэх боломжгүй байна.

    Хууль хяналтын байгууллага нь албан ёсоор шалгаж дуусаагүй энэ асуудалд бид бүхэн нэрсийг задлах боломжгүй. Магадгүй цөөн хэдэн эмч нарын алдаатай ажиллагаанаас болж ХӨСҮТ болон бусад эмч мэргэжилтнүүдийг ижилхэн харлуулж буй явдалд сэтгэл дундуур байна. Бодит мэдээллүүд аяндаа хууль хяналтын байгууллагад шалгагдан гарч ирсэн хүмүүс тодорхой болох байх. Үүнээс өмнө мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр баталгаагүй мэдээлэл цацаж, иргэдийн итгэл үнэмшилд нөлөөхгүй байхыг хүсэж байна. Эмч албан хаагчид маань ч бас тэрхүү баталгаагүй мэдээллээс болж сэтгэл зүйн хүнд дарамтанд ажиллаж байгаахэмээв.

Д.Хүдэрбулгын тивийн зургаа дахь медаль
Д.Хүдэрбулгын тивийн зургаа дахь медаль
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.