Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Хүдэрбулгын тивийн зургаа дахь медаль

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 54 секунд

    Чөлөөт бөхийн ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-ын жинд Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор (10:0) цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл, гурав дахь медалийг авчирлаа. Үндэсний бөхийн улсын начин Хүдэрээгийн Азийн аваргаас хүртсэн зургаа дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь тивдээ 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медалийг хүртсэн юм. Хэрэв манай бөх тэгшитгэлийн барилдаанд эзэн орны Олег Болтинийг 2:1-ээр илүүрхэж яваад цагийн төгсгөлд өрсөлдөгчийнхөө хий дохионд нь оноо алдаж ялагдаагүй бол медалийн өнгө арай өөр байх байлаа.

Прокурорын байгууллагаас 131 хэргийг шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллагаас 131 хэргийг шүүхэд шилжүүлэв
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.