PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Дөрөвдүгээр сарын 27-нд эхлэх "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээнд оролцох эрхээ авсан байна. 3 сая юань буюу 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд оролцох 15 багаас 12 нь тодорсон бөгөөд үлдсэн гурван баг нь энэ сарын 24-нд тодорхой болох юм.
ZEUS баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болжээ.
PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд zeusGODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын 2, 3-т бичигджээ.
PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба Zeus баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.