Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ баг 10 медаль хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Казахстаны Алматы хотод боллоо.
Тэмцээний эхний хоёр өдөр эмэгтэй 10 жингийн барилдаан болсон бол сүүлийн хоёр өдөр эрэгтэй 10 жингийн барилдаан зохиогдсон юм.

Монголын шигшээ эрэгтэй баг энэ удаагийн тэмцээнээс гурван медаль хүртсэний хоёр нь хүрэл, нэг нь мөнгө байлаа. Тодруулбал, 

  • ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-ын жинд хүрэл
  • ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл 92 кг-ын жинд мөнгө
  • ОУХМ Занданбудын Сумъяабазар 74 кг-ын жинд хүрэл медалийг тус тус хүртсэн юм.

Ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн 20 бөх зодоглож 10 медальтай буцлаа.

Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна
Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна
 
М.Нарантуяа-Нара: Нийгмийн даатгалын сангийн мөнгө эзэн биегүй, нам улс төрийн эвслийн эрх мэдэлтэн өөрсдийн дурын банканд байршуулдагт ямар ч хариуцлага тооцдоггүй