Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

“Хөл хориог үргэлжлүүлэх саналыг ЭМЯ-наас албан ёсоор гаргасан уу” гэх асуултад Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан дараах хариултыг өглөө.

Тэрбээр, "ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна. Яагаад гэвэл халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Иргэдийн зүгээс ЭМЯ-ны фэйсбүүк хаяг рүү “Хатуу хөл хорионы чанарыг сайжруулах, хүмүүс гадуур их явж байна. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна” зэрэг саналыг өгсөөр байна. Бид иргэдийн саналыг анхаарч үзэх ёстой" гэлээ.

Коронавируст халдвараар нас барсан хүний тоо 49 боллоо
Коронавируст халдвараар нас барсан хүний тоо 49 боллоо
 
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.