
Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ч.Алтангэрэл хагас шигшээд хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадмын эрх аваад буй эзэн орны Казахстаны Алишер Ергалитай хүч үзэж 2:6-гаар ялагдав. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Японы Такаши Ишигүротой барилдана. Харин өнөөдөр барилдсан ОУХМ З.Занабазар, Э.Тэмүүлэн, спортын мастер Д.Батзул нарын өрсөлдөгчид нь хагас шигшээд ялагдснаар үзэгчдийн суудалд шилжлээ.