Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАГСААЛ: Цэцийн гишүүн Д.Одбаяр, Ц.Анандбазар гишүүн нарыг огцрохыг шаардлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цэцийн гишүүн Д.Одбаяр, Ц.Анандбазар гишүүн нарыг огцрохыг шаардан иргэд жагсаж байна. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү:

"Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаж цуглах эрхтэй хэдий ч энэ үйл ажиллагаа нь Монгол улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулагддаг. Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хөл хөдөлгөөн гаргах нь Засгийн газрын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжаараа хориотой байгаа. Иймээс иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримтлахргүй, хорио цээрийн дэглэм зөрчиж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ийм жагсаал цуглаан зохион байгуулах нь битгий хэл таваас дээш хүн хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа. Өнөөдрийн жагсаал хууль тогтоомжийг зөрчсөн учраас цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжийг мөрдүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулийн цэцийг хамгаалалтад аваагүй" гэлээ. 

ВИДЕО: З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй болгосон уу
ВИДЕО: З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй болгосон уу
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.