Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Бейсенг шалгаж эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим эмч нар иргэдээс авилга авч хуурамчаар хөдөлмөрийн чадвараа алдсан гэх группт оруулдаг байсан тухай мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард дэлгэгдсэн.

Тодруулбал, “Баян-Өлгий аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байна. Эмч нар сүүлдээ группэд оруулж өгсөн хүмүүсээ дарамталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ашиглах болсон” гэсэн байдаг.

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Бейсенийг яллагдагчаар татжээ. 

ЭЕРЭГ: Хөл хорионд ороод уйдаж байгаа хөршүүддээ зориулан тоглолт хийжээ
ЭЕРЭГ: Хөл хорионд ороод уйдаж байгаа хөршүүддээ зориулан тоглолт хийжээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.