Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 689 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 14183 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 618 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 68 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 2527 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1931
- Хүндэвтэр-475
- Хүнд-99
- Маш хүнд-22 хүн байна.
Энэ хугацаанд 353 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 8875 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэг хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 20 болсон байна.