Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор “Чингис хаан музей” байгуулахаар шийдвэрлэсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/36 дугаар тушаалаар тус музейн дүрэм батлагдан ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” хариуцан ажиллаж байна.
Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх юм. Их эзэн Чингис хааны түүхэн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чингис хаан музейн-лого болон брендбүүк бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.
Материалыг 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хүлээн авна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.