БНХАУ-ын технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Xiaomi” Туркийн Истанбул хотод даваа гарагт үйлдвэрээ нээжээ. “Xiaomi” Туркт 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар үйлдвэр нээх гэж буйгаа хоёрдугаар сард мэдэгдээд байсан бөгөөд дөрөв дэх улсдаа үйлдвэрээ байгуулсан байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үйлдвэрийн нээлтийн ёслолын үеэр, Турк гадаадын хөрөнгө оруулагчдад өндөр ач холбогдолтой боломжуудыг санал болгож байгааг онцлон тэмдэглэжээ. Т.Эрдоган “14 мянган метр хавтгай дөрвөлжин метр талбайд байгуулсан энэхүү үйлдвэр нь жилд таван сая ухаалаг гар утас үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2000 ажлын байрыг бий болгоно” гэжээ.
“Бид Туркт ухаалаг гар утасны борлуулалт, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үзүүлэлтийн аль алинаар нь тэргүүлэгч брэнд болохыг эрмэлзэж байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд энэ оны эцэс гэхэд Туркт 100 гаруй дэлгүүртэй болохыг зорьж байна” хэмээн “Xiaomi” компанийн Турк дахь салбарын тэргүүн Винсент Чан мэдээлсэн байна.