Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү шинжилгээний шинэ оношлуурын нээлт АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвд өнөөдөр болов.

Нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, “Манай хамт олон “COVID-19”-ийн чиглэлээр 6 судалгаа хийж байна. Эмнэлзүйн молекул оношилгооны чиглэлд анхаарч 288 сая төгрөгийн санхүүжилтээр лаборатори байгуулсан. Энэ нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэргийн лаборатори бөгөөд вирусний гаралтай бүхий л өвчнийг молекулын түвшинд оношлох юм. Стандарт шаардлагын хувьд Монголд анхны лаборатори” хэмээн онцлов.

Мөн тэрбээр, БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргаж эрдэмтдийн судалгаагаар мэдрэг болон өвөрмөц чанар нь 100 хувьтай оношлуурыг бэлэн болгосноор шүлснээс коронавирус тодорхойлдог аргачлалыг Монгол Улсад ийнхүү нэвтрүүлж байна. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд УОК-оос 109 сая төгрөгийн санхүүжилт өгсөн. ЭМЯ-наас өчигдөр албан ёсоор зөвшөөрөл олгож, таван удаагийн шалгуурыг дамжсаны эцэст өнөөдөр үйл ажиллагаа эхэлж байна” гэв.

Коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ
Коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.