Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арменийн Ерөнхий сайд огцорно гэдгээ мэдэгдэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян хугацаанаас өмнө сонгууль явуулахын тулд дөрөвдүгээр сард огцорно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ням гарагт Армавир мужийн оршин суугчидтай уулзсан байна.

Тэрбээр "Бид дөрөвдүгээр сард огцорч, хугацаанаас өмнө сонгууль явуулах боломжтой болно. Сонгууль хүртэл би Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хэвээр үлдэнэ" гэжээ.

Гуравдугаар сарын 18-нд тэрбээр Ерөнхийлөгч болон парламентын гурван фракцын удирдагчидтай улс төрийн зөвлөлдөх уулзалт хийснийхээ дараа парламентын ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын 20-нд явуулна гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүй хэмээв. Сөрөг хүчнийхний жагсаал хоёрдугаар сарын сүүлчээс хойш үргэлжилж байгаа аж.

Туркийн эрх баригчид шинэ суваг барих төлөвлөгөөг баталжээ
Туркийн эрх баригчид шинэ суваг барих төлөвлөгөөг баталжээ
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.