Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ухань хотоос ирсэн 31 оюутныг өнөөдөр 2 дахь шинжилгээнд хамруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Шинэ коронавирусын халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорион ороод байсан Монголын 31 иргэнийг энэ сарын 1-ний өдөр  авчирч, онгоцноос буунгуут нь тэдний халууныг шалгаж, тоноглосон автомашинаар ХӨСҮТ рүү хүргэн, өндөр зэрэглэлээр ариутгасан тусгай өрөөнд тусгаарласан. Тэдний тусгаарлалтын хугацаа энэ долоо хоногт дуусаж байгаа бөгөөд өнөөдөр хоёр дахь шинжилгээнд хамруулах юм байна. 30 оюутан, нэг бага насны хүүхдэд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан., Оюутнуудын бие хэвийн сайн байгаа талаар өчигдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.

Монгол Улсад  одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Харин коронавирусийн халдвараар сэжиглэгдэн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан 60 гаруй хүн бий хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Үзэсгэлэн худалдаа, сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлжээ
Үзэсгэлэн худалдаа, сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлжээ
 
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудлыг хэлэлцэж буй хоёр өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга ИРСЭНГҮЙ
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын асуудлыг хэлэлцэж буй хоёр өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга ИРСЭНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.