Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон шинэ зөөгч пуужин танилцуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Японы сансар судлалын агентлаг (JAXA) хоёр угсраа шинэ зөөгч пуужин “H-III”-ыг лхагва гарагт танилцуулжээ. Энэ тухай тус агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байна.  

Зөөгч пуужинг Японы баруун өмнөд нутагт орших Танегашима сансрын буудалд суурилуулсан болохыг онцолжээ. Одоогийн байдлаар “H-III”-ыг шингэн устөрөгч (исэлдүүлэгч-шингэн хүчилтөрөгч) болгон ашигладаг түлшээр цэнэглэх ажил хийгдэж байгаа бөгөөд мөн зохих шалгалтыг хийж байгаа аж. Японы шинэ зөөгч пуужин анхны төхөөрөмжөө энэ онд хөөргөж магадгүй байгаа юм.

“H-III” бол шингэн түлшээр ажилладаг, Японы хамгийн том зөөгч пуужин юм. 63 метр урт, 5.2 метрийн диаметртэй уг зөөгч пуужингаар 4 тонноос дээш жинтэй ашигтай ачааг нарны синхрон тойрог замд, 6.5 тонноос дээш жинтэй ачааг геотрансферын тойрог замд гаргах боломжтой гэж үзэж байна.

Алтанбулаг боомтоор сүүлийн 24 цагт 41.9 тонн алим, 37 тонн зайрмаг оруулжээ
Алтанбулаг боомтоор сүүлийн 24 цагт 41.9 тонн алим, 37 тонн зайрмаг оруулжээ
 
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.