Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мальдив “Sinopharm”-ын вакциныг бүртгэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

БНХАУ-ын “Sinopharm” компанид гарган авсан, коронавирусийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Мальдивын Хүнс, эмийн хяналтын газар мэдэгдэв.

“Sinopharm”-ын вакциныг 18-60 насны хүмүүст тарина гэж Мальдивын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хүнс, эмийн хяналтын газрын мэдээлснийг эш татан уламжилжээ. Мальдив Их Британи, Шведийн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан, Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэсэн “Covishield” вакциныг энэ оны нэгдүгээр сарын сүүлээр бүртгэжээ.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн Мальдивт эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцинжуулж байна. Тус улсад 18-аас дээш насныхан үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой бөгөөд үүнд бичиг баримтгүй цагаачид ч багтах юм. Мальдивын Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, улсын хэмжээнд ням гаргийн байдлаар 206114 хүнийг вакцинжуулжээ. Мальдивт коронавирусийн халдварын 21572 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн нас барсан байна. 

Казахстаны DJ анхны бүтээлээрээ Грэммийн шагнал хүртжээ
Казахстаны DJ анхны бүтээлээрээ Грэммийн шагнал хүртжээ
 
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.