Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч нарт хангалтгүй хоол өгсөн асуудлаар хариуцлага тооцно гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Вакцинжуулалтад дайчлагдаж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хоол хүнс болон нэг удаагийн хэрэгслүүд хангалттай байгаа эсэх асуудалд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Эмч нарт өгч буй хоолны асуудал нь Баянзүрх дүүрэгт байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан.

Дээрх асуудал бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төв нь хариуцаж байгаа бөгөөд сайн хэрэгжүүлж буй дүүргүүд олон бий.

Эрүүл мэндийн сайд дээрх асуудал гарсан цэгт очиж ажиллах үеэрээ Хан-Уул болон Баянзүрх дүүргийн эмч нарт илүү цагийнх нь хөлсийг олгоогүй байсныг өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны дотор тухайн эмч нарын цалинг олгохыг даалгасан. Хувцас, хэрэгслийн тухайд, ДЭМБ-аас гаргасан стандарт норм журмын дагуу вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарыг халдвар хамгааллын хувцсыг ЭМЯ-наас НЭМГ-т олгосон. Ингэхдээ өдөрт хэчнээн хүнд вакцин хийх, өдөрт хэдэн удаа хувцсаа солих зэргийг тооцоолж гаргасан" гэлээ.

"Blackpink" хамтлагийн Лиса "ELLE" сэтгүүлийн нүүрийг чимнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.