Байгуулагдсан цагаасаа Солонгосын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн, богино хугацаанд Азид нэрээ цуурайтуулах болсон хамтлаг бол “Blackpink” юм.
“YG Entertainment”-ын төрүүлсэн хоёр дахь охидын хамтлаг болох “Blackpink” нь 10 гаруй дуутай бөгөөд #YouTube хуудсандаа 28,9 сая захиалагч 7 тэрбум үзэлттэйгээрээ БНСУ-ын хамтлагууд дундаасаа хоёрт жагсдаг байна. Тус хамтлагийн гишүүн Лиса алдарт “ELLE” сэтгүүлийн дөрөвдүгээр сард гарах нүүрийг чимэхээр болжээ. Иймд тус сэтгүүлийн цахим орчинд урьдчилан цацсан зургуудаас сонирхуулж байна.