Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжинд шороон шуурганы улмаас бэлэн байдал зарлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 45 секунд

Бээжин хотыг хүчтэй шороон шуурга дайрч, агаарын бохирдол, түгжрэл үүсгэсэн байна. Тус хотын төвд PM 10 нарийн ширхэгт тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 8000 микрограмм давсан байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээнээс 160 дахин давсан үзүүлэлт юм.

Орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагийн байдлаар Дунчэн, Сичэн, Чаоян, Хайдянь зэрэг хотын төвийн дүүргүүдэд PM 10 тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 8108 микрограммд хүрсэн байна. Бээжингийн баруун хойд хэсэгт 6877 микрограмм, баруун өмнөд хэсэгт 7530 микрограмм, хотын зүүн хойд хэсэгт 3461 микрограмм, зүүн өмнөд дүүргүүдэд 5953 микрограмм болжээ.

Шороон шуурганы улмаас зам дээр түгжрэл үүсэж, хотын үзэгдэх орчин 1000 метрээс хэтрэхгүй байгаа аж. Бээжингийн эрх баригчид шороон шуургатай холбогдуулан аюулын шар дохиог асааж, ил задгай талбайд зохион байгуулах арга хэмжээнүүдийг цуцлах, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.

Цаг уурчдын урьдчилсан мэдээллээр, шуурга мягмар гаргийн өглөө хүртэл үргэлжилж, Бээжингээс гадна Хятадын хойд бүс нутгийг, тодруулбал, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Тяньжин, Хар мөрөн, Ляонин, Ганьсу, Шэньси, Шаньси, Хэбэй мужуудыг дайрах төлөвтэй байна. Шороон шуурганы улмаас Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудал 428 нислэгээ цуцалжээ.

С.Энхболд: Дөрвөн вакцин тавьчихаад иргэдээр сонгуулахгүй, эмчийн заалтаар хийнэ
С.Энхболд: Дөрвөн вакцин тавьчихаад иргэдээр сонгуулахгүй, эмчийн заалтаар хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.