Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Дөрвөн вакцин тавьчихаад иргэдээр сонгуулахгүй, эмчийн заалтаар хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Коронавирусийн эсрэг Астразенека вакцин тариулсан иргэд цус бүлэгнэх өвчтэй болж байгаа талаарх мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлсэн.

Тэгвэл үүнд ЭМ-ийн сайд С.Энхболд тайлбар хийхдээ "Астразенека вакциныг 65-аас дээш насныханд хийж болохгүй гэсэн заалттай. ДЭМБ-аас бид нар мэдэгдэл авсан. Дэлхийн гурван оронд энэ вакциныг зогсоосон болохоос хэрэглэхийг хориогүй. Сошиалд цусны бүлэгнэл үүссэн гэх цуурхал явж байгаа. Вакцинтай холбоотой ийм батлагдсан зүйл байхгүй. Судалгаа хийгдэж байгаа. Манайд бол энэ вакциныг хийгээд явж байгаа" гэсэн юм.

Мөн тэрбээр "Манай улсын хүний эмийн зөвлөлөөс одоогоор дөрвөн вакциныг зөвшөөрсөн байгаа. Астразенека, Спутник В, Синовак, Файзар вакцин. Эдгээр вакцинаас манай иргэд сонголтоо хийнэ гэж ойлгоод байгаа. Дархлаажуулалтын өмнө эмч биеийн байдлыг нь үзээд, харшилтай эсэх талаарх асуумжуудыг асууж байж "Танд энэ вакциныг хийх юм байна" гэсэн эмнэлзүйн заалтаар хийх юм. Түүнээс иргэдээс өөрсдөөр нь сонгуулах юм биш. Ард иргэд маань очиход дөрвөн вакцин байх юм байна. Тэрнээс сонгоно гэсэн юм байхгүй. Жишээлбэл, Синовак, Спутник В вакцинуудыг 65-аас дээш насныханд хийнэ, харшлын урвал бага гэх зэргээр эмчийн заалтаар хийж байгаа" гэв. 

 

Хятад вакцин хийлгэсэн иргэдэд визний журмаа хөнгөлнө
Хятад вакцин хийлгэсэн иргэдэд визний журмаа хөнгөлнө
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.