Дуучин Лэйди Гага, Бейонсе, рэпер Канье Уэст нар Америкийн хөгжмийн “Grammy” наадмаас шагнал хүртлээ.
Дуучин Бейонсе охин Блю Айви Картерын хамт "Brown Skin Girl" бүтээлээрээ “Шилдэг клип” төрөлд шагнал хүртсэн бол Дуучин Лэйди Гага, Ариана Гранде нар "Rain on Me" дуугаараа “Поп дууны шилдэг дуэт” төрөлд шагнал хүртсэн байна. Харин рэпер Канье Уэст "Jesus is King" цомгоороо “Христийн орчин үеийн шилдэг цомог” төрөлд “Grammy”-н шагналын эзэн болжээ.
“Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас хосолсон хэлбэрээр явагдаж байна. Тодруулбал, гол арга хэмжээ АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж байгаагаас гадна Лос-Анжелес хотын “Troubadour”, “Hotel Caf” клуб, Нью-Йоркийн "Аполло" театр, Нэшвилл хотын “Station Inn” хөгжмийн тайзнаас арга хэмжээг шууд дамжуулан үзүүлж байна.