Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын 32 тохиолдол шинээр батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Коронавируст халдварын нөхцөл байдлын тухай мэдээллийг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

"Сүүлийн хоногт 17,529 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 32 хүнд халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.  Батлагдсан 32 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Шинээр илэрсэн 32 тохиолдлын найм нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. Харин нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 78 хувь буюу 2,360 хүн эдгэрсэн. Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд хоёр, хүнд долоон хүн байгаа" хэмээв.

NBA: Ур чадварын тэмцээнд оролцох тоглогчдын нэрс тодорлоо
NBA: Ур чадварын тэмцээнд оролцох тоглогчдын нэрс тодорлоо
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.