Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноён уулаас олдсон Хүннү нарын хөрөг

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 33 секунд

Хүннү хүний дүр байж магадгүй цорын ганц эх сурвалж болдгоороо энэхүү олдвор  хосгүй үнэ цэнтэй юм. Уг олдворыг Оросын эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Төвөдийн экспедиц 1924 онд Ноён ууланд хүннү нарын булшийг малтахдаа илрүүлжээ.

Тус багийнхны олж илрүүлсэн хоёр хөрөгт, уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхраатай нүдтэй, хурц хараатай, нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэй хүмүүсийг дүрсэлсэн байдаг бөгөөд зүү ороон маш уран хатгамалласан байдаг. Одоо ОХУ-ын Санктпетербургийн эрмитажид хадгалагдаж байна.

П.К.Козловын шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг 1924-1925 онд тогтоож, зургаан булшийг нь малтаж маш ховор олдворууд олсон бөгөөд дээр дурдсан хоёр хүний хөрөг нь ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшиг зэрэг эдлэлийн дунд байжээ. Мөн энэ үеэр олдсон эсгий ширдэг өнөө ч уран хийц, тансаг байдлаараа хүмүүсийн анхаарлыг татдаг. Өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд НТӨ I зуунаас НТ I зуунд хамаарна гэж үздэг. Ноён уулын булш нь 20 дугаар зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгд тооцогддог байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн
Дэлхийн түүхэн дэх хамгийн "аймшигт" халдварт өвчнүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.