Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ: “Даатгалын багц дүрэм“-д өөрчлөлт орууллаа

Огноо
Унших
2 минут 44 секунд

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ удаад УИХ-ын 2017 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.1.2-т “Даатгалын компанийг хөрөнгийн зах зээлд гарахад дэмжих бодлогыг хэрэгжүүлэх”, 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн 4-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” чиглэл, арга хэмжээний дагуу даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, даатгагчийн хөрөнгийг олон талт хөрөнгө оруулалтад байршуулж эрсдэлийг тархаах зорилгоор холбогдох журмуудад өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн хоёрдугаар хавсралт “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”-д заасан компанийн өрийн хэрэгсэлд байршуулах дээд хувь буюу 20 хувийг 30 хувь, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн хувьцаанд байршуулах дээд хувийг 1-р ангилалд 20 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулалтад байршуулах хөрөнгийн дээд хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр олон талт хөрөнгө оруулалтад байршуулах боломжийг бүрдүүлэхийн сацуу хөрөнгийн зах зээлийг дэмжсэн арга хэмжээ юм.

Хуралдаанаар “Ти Би Ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Ти Би Инвестмент” хувийн хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, “Би Би Эс Эй” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн юм.  

Мөн нэг аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр, 7 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, нэр бүхий хоёр аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.  

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц маргааш газардана
Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц маргааш газардана
 
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.