БНСУ-ын залуу жүжигчин Ким Мин Сог-ийн төлөөлөгч компаниас “Ким Мин Сог Ковид 19-ийн халдвар авсан хүнтэй ойрын хавьтал байсан тул шинжилгээ хийхэд эерэг гарлаа” хэмээн албан ёсны мэдэгдэл хийжээ.
JTBC телевизийн шинэ “Тусгаар тогтнол мандтугай” хөгжөөнт нэвтрүүлэгийн нэг ажилтан Ковид 19-ийн халдвар авсан нь батлагдсан байна. Иймд нэвтрүүлэгт оролцсон нийт ажилчид болон Ким Мин Сог-оос шинжилгээ авчээ. Халдвар батлагдсан даруй жүжигчин Ковид 19-ийн хорио цээрийн дэглэм баримталж өөрийгөө тусгаарлаж байгаа аж.
Түүнчлэн JTBC телевиз халдвар авсан хүний явсан маршрут, ойрын хавтлуудыг тогтоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг хэд хэдэн шинжилгээнд хамруулсан ч халдварын тохиолдол дахин бүртгэгдээгүй байна. Тиймээс телевизийн эфирт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэнэ.
Дэвсгэр мэдээлэл: Жүжигчин Ким Мин Сог нь "Нарны үр сад", "Эмч нар", "Буруугүй гэмтэн", "Их хотын залуусын хайр" зэрэг олон алдартай драмад туслах дүр бүтээсэн төдийгүй хэд хэд киноны дууг дуулжээ.