Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас ЭЕШ-ын бүртгэл эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 9:00 цагт эхэлж, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний төвөөс санууллаа.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

3. Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

5. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар З.Энхболдын ярьсан онцлох 13 ишлэл
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар З.Энхболдын ярьсан онцлох 13 ишлэл
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.