Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар З.Энхболдын ярьсан онцлох 13 ишлэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд

-АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаас Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярьснаас онцлох 13 ишлэлийг хүргэж байна.

  1. Одоогийн Ерөнхийлөгч байтугай 50 нас хүрсэн бүх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно. Анх Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 55 настай байх ёстой гэж оруулсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд “Яагаад эмэгтэй хүний тэтгэврийн насаар хуульчлах гээд байна вэ” гэж эсэргүүцсэн. Хэлэлцүүлгийн явцад 50 нас болгож бууруулсан.
  2. Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй.
  3. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр биеэ бэлдээд эхэлж байна.
  4. У.Хүрэлсүх гишүүн нэр дэвших болмогц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад эхэлж байгаа нь буруу. Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж байна гэсэн үг.
  5. У.Хүрэлсүх гэдэг хүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Баттулга. АН-д өөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдчихөөр хүн алга л даа.
  6. Саяын батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 4/3 хувь нь МАН-ын 65 гишүүний санаачилсан заалтууд. Үлдсэн 1/4-д нь Ерөнхийлөгчийн саналууд орсон.
  7. Засгийн газар байгуулах зохицуулалтыг 2020 оны ээлжит сонгуулийн дараа, Ерөнхийлөгчтэй холбоотойг 2027 оноос гэх зэргээр хуулиудын хэрэгжих хугацааг нарийвчилсан хоёр хуудас орчим хэмжээтэй дагаж мөрдөх журмын тухай хууль байсан юм. Тэр хуулиараа Ерөнхийлөгчийн толгойлсон ажлын хэсэг дээр санал авчихаад яг батлахдаа өөрөөр сольчихсон л улсууд шүү дээ.
  8. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч дахин нэр дэвших эрхтэй.
  9. Үндсэн хуульд авлигын хэргээр ял эдэлсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэх заалт байхгүй. УИХ тийм хууль баталсан бол Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг.
  10. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж байхад У.Хүрэлсүхэд нэр дэвших бодол байгаагүй. Гэсэн ч дагаж мөрдөх УИХ тогтоолыг биш, Үндсэн хуулиа л барина.
  11. Би зүгээр нэг шар сонины мэдээгээр дүгнээгүй. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гээд л яриад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль ХҮН-ын ганц УИХ-ын гишүүний тайлбарласнаар болохгүй л дээ.
  12. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Одоо АН-ын удирдлагууд учир зүйгээ олоод сонгуульдаа бэлдэх хэрэгтэй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн дээр ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй. АН өмнө нь П.Очирбат, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж амжилт олж байсан. Аль алиныг нь хоёр дахиа нэр дэвшихэд АН ямар нэгэн сунгаа, өрсөлдөөн явуулаагүй. Энэ бол жишиг юм. Ерөнхийлөгч хийж байсан хүн хоёр дахиа нэр дэвших болоход өөрөө л үгүй гэж хэлэхгүй бол тухайн улсын намууд нь өрсөлдөөнгүй дахин нэр дэвшүүлдэг. Д.Трампад энэ жил өрсөлдөгч байгаагүй, сунгаа болоогүй. Түүнтэй адил АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой.
  13. У.Хүрэлсүх маш тооцоотой огцорч байгаа. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга Ерөнхийлөгч болох гээд явахаар уулзалт дээр ард иргэд Засгийн газрын бүтэлгүйтсэн болгоныг асууна. Эрх баригч нам Ерөнхий сайдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс айсан, ичсэн.
E-Mongolia систем 700,000 гаруй хэрэглэгчтэй болжээ
E-Mongolia систем 700,000 гаруй хэрэглэгчтэй болжээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.