Өчигдрөөс эхлэн коронавирусний эсрэг астразенека вакциныг хийлгэсэн эхний хүмүүст анхааруулга өгчээ. Тус анхааруудгад:
Вакцины эмнэлзүйн туршилтын явцад вакцины дараах хүнд урвал болох анафилаксын шок илрээгүй боловч бусад вакцины нэг адил олон мянган хүнийг вакцинжуулах явцад ийм төрлийн урвал илэрч болзошгүйг ДЭМБ-ын түр удирдамжид анхааруулсан.
Вакцины дараах хамгийн их түгээмэл илрэх урвалуудад (вакцин хийлгэсэн хүн тутмын 1-ээс илүүд):
- Вакцин хийсэн газарт улайх, хавдах, хөндүүрлэх
- Бие тавгүйтэх
- Ядрах
- Бие зарайж, жихүүдэс хүрэх
- Толгой өвдөх
- Дотор муухайрах
- Үе мөч, булчин өвдөх шинжүүд түгээмэл байна.
Түгээмэл илэрч байгаа шинж тэмдгүүд (10 хүнд 1-ээс доош):
- Бага зэрэг халуурах (37,8 хэм)
- Бөөлжих
- Нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх зэрэг томуу төст шинжүүд
Түгээмэл бус илэрч байгаа шинжүүд (100 хүнд 1 тохиолдол):
- Толгой эргэх
- Хоолны дуршил буурах
- Гэдэс өвдөх
- Лимфийн булчирхай томрох: вакцин хийлгэснээс хэдэн өдрийн дотор илрэх ба 2 долоо хоног хүртэлх хугацаагаар үргэлжилж болно. Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар парацетамол ууж болно гэж зөвлөсөн байна.
- Хөлрөх
- Арьс загатнах, тууралт гарах
Маш ховор тохиолдолд хүчтэй харшлын урвал буюу анафилаксын шок илрэх давтамж: 100 000 хүн амд 1 тохиолдож болзошгүй байна.
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
Дээрх хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэг илрэх нь хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтоож байгааг илэрхийлдэг. Вакцин хийлгэсний дараа 1-3 хоногт өөрөө аяндаа зүгээр болдог.
Анхаарах зүйлс:
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Орчны температурт тааруулж хувцаслах
- Сайн хооллож шингэн зүйл хангалттай уух
- Боолт хийх, эм, тос түрхэх, бусад зүйлсээр жин тавихгүй байх
- Амны хаалт зүүх, гараа угаах, зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэх
- Давтан тунгаа товлосон цагт хийлгэх
- Вакцин хийлгэсэн тэмдэглэгээ бүхий урьдчилсэн сэргийлэх тарилгын гэрчилгээг дараагийн тунд ирэх хүртэл өөртөө хадгалах