Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Их дээд сургуулиудын төлбөр хойшлуулах асуудал ирэх долоо хоногт шийдэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Боловсролын чанарын шинэчлэлийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар Клаб хаус өрөөнд хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас их, дээд сургуулиудын төлбөрийн хөнгөлөлтийн асуудал аль шатанд явж байгаа талаар тодрууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар:

"Өмчийн харьяалал үл харгалзан төлбөр хойшлуулах тухай асуудал долоо хоногийн дараа шийдэгдэнэ. Нэгдүгээр сарын 18-нд төлбөр хойшлуулах хэлэлцээр эхэлсэн. Их, дээд сургуулиуд болон холбогдох байгууллагуудтай БШУ-ны яам Ковидын хуулийн 7.1.12-ыг хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа" гэж хариулт өглөө.

С.Энхболд: Сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийгддэг
С.Энхболд: Сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийгддэг
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.