
Монгол Улсын Засгийн газар Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж, хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр /2021.02.22/ "AstraZeneca", "Pfizer" вакциныг авчирсан бол маргаашнаас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын ажилчдыг вакцинжуулж эхэлнэ.

Одоогоор ДЭМБ “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca” гэх гурван төрлийн вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа. "Pfizer" вакциныг АНУ, ХБНГУ-ын эрдэмтэд хамтран бүтээсэн бол “Moderna” вакциныг “Moderna” компани АНУ-ын NIH дээр боловсруулсан, харин "AstraZeneca” вакциныг Оксфордын их сургуулийг эрдэмтэд Их Британийн биотехнологийн "AstraZeneca” компанитай хамтран боловсруулсан юм. "AstraZeneca”-гийн вакциныг үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрлийг БНСУ-ын SKBio, Энэтхэгийн Serum Institute авч, үйлдвэрлэж байгаа.

Иргэдийн 40 хувийн вакциныг Засгийн газар өөрийн хөрөнгөөр буюу 226 тэрбум төгрөгөөр худалдан авна. Тухайлбал, -70 градуст хадгалдаг Pfizer-ийн вакциныг БНСУ-аас 125 мянган хүн тун буюу 62 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг өнөөдөр авчрах юм.