Тел Авивын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.02.19) явагдаж дууслаа. Энэ өдөр Монгол Улсын тамирчин Саид Моллаей "В" хэсгийг тэргүүлэн, хагас шигшээд Оросын Аслан Лаппинаговыг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Түүнтэй алтан медалийн төлөө Узбекстаны Шарофиддин Болтабоев барилдаж, Моллаей ялагдал хүлээн, мөнгөн медалийн эзэн болсон ч олимпын эрхийн 700 оноо авжээ.
Тэрбээр Монгол Улсын иргэншилтэй болсноосоо хойш Унгарын Гранд Сламаас хүрэл медаль, Тел Авивын Гранд Сламаас мөнгөн медаль тус тус хүртээд байна.
Саид Моллаей ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр Ташкентын Гранд Слам эхлэх хүртэл, Израилд үлдэж, бэлтгэлд сургуулилалтаа хийх мэдээлэл байгаа аж.