Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНЭУ-ын гүнж Латифаг амьд байгааг батлан харуулахыг НҮБ шаарджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 36 секунд
Өдгөө 35 настай гүнж Шэйха Латифа. Зургийн эх сурвалж: Quoratv​​

Дубайн захирагчийн сураггүй болсон охин амьд байгааг батлан харуулахыг өчигдөр /2020.02.19/ НҮБ-ын төлөөлөгч Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газраас шаарджээ.

Өдгөө 35 настай гүнж Шэйха Латифа бинт Мохаммед нь АНЭУ-ын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Дубайн захирагч Шэйх Мохаммед бин Рашид аль Мактумын хоёр дахь охин билээ. Тэрбээр 2018 онд хөрш Оман улсаар дамжин гэрээсээ оргож байсан юм. Тухайн үед хоёр найзын хамт моторт завиар Энэтхэгийн баруун эрэгт хүрэх үед нь түүнийг баривчилж, Арабын Нэгдсэн Эмират Улсад хүлээлгэн өгч байв.

Удаан хугацаанд сураггүй байсан Латифа энэ долоо хоногт далайн эргийн харшид хоригдож байгаагаа видео бичлэгээр нийтэд мэдээлжээ. Угаалгын өрөөндөө хийсэн уг бичлэгт тэр “Бүх цонх нь түгжээтэй, таван цагдаагаар гаднаа мануулсан байранд би хоёр эмэгтэй цагдаагийн хяналт дор хоригдож байна. Би гадаа гарах эрхгүй, цэвэр агаар амьсгалж чадахгүй байна. Энэ бичлэгийг би угаалгын өрөөнөөсөө хийлээ. Учир нь миний дотроос нь түгжиж чадах ганц өрөө. Би энд яг боол мэт хоригдож байна” гэв.

Өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Лондон дахь элчин сайдын яам цацагдсан бичлэгийг үгүйсгэн “Гүнж өөрийн гэр бүлийнхэн болон эмч нарын халамжинд байгаа. Бие, сэтгэл санааны байдал нь сайжирч байгаа тул удахгүй хэвийн амьдралд шилжих болно” гэсэн байна.

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Энэ долоо хоногт тарсан видео бичлэг бидний санааг их зовоолоо. Бодит нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг АНЭУ-аас шаардаж байна. Гүнж амьд байгааг батлан харуулах хэрэгтэй” гэжээ.

Дэвсгэр мэдээлэл: Дубайн шэйхийн хамгийн залуу гэргий, гүнж Хаяа 2019 онд мөн гэр бүлийн хатуу дэглэм, дарамтаас хоёр хүүхдийн хамт зугтаж, Герман улсаас улс төрийн орогнол хүсэж байсан удаатай.

Эх сурвалж: The Guardian

NASA-ийн станц Ангарагаас анхны сэлфигээ илгээв
NASA-ийн станц Ангарагаас анхны сэлфигээ илгээв
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.