Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨМӨЗО-ны Улаанхад хот Бээжинтэй хурдны төмөр замаар холбогдлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

ӨМӨЗО-ны Улаанхад-Бээжин, Тунляо-Бээжин чиглэлийн хурдны галт тэрэг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс албан ёсоор зорчигчдодоо үйлчилж эхэллээ. Жанчхүү-Хөххот чиглэлийн хурдны галт тэрэг анх 2019 онд ашиглалтад орсноор Хөххот-Бээжин чиглэлийн зорчигчид хурдны галт тэргээр зорчих боломжтой болсон бөгөөд энэ нь Өвөрмонголоос Бээжин орох “анхны хурдны галт тэрэг” гэдгээрээ онцлог байв.

БНХАУ-ын "14-р таван жилийн төлөвлөгөө"-нд Өвөр Монголын Жинин-Датун, Бугат-Иньчуань, Шилин-Тайзичэн зэрэг чиглэлийн хурдны төмөр замыг барьж дуусгах, Ордос-Янь-Ань, Бугат-Ордос хүрэх хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тусгажээ. Энэ хугацаанд Өвөр Монголын хурдны төмөр замын уртыг 2000 гаруй километрт хүргэхээр төлөвлөсөн аж. Өдгөө Өвөрмонголд баригдаж буй хурдны галт тэрэгний нэгэн том төсөл бол "Бугат-Иньчуаны хурдны галт тэрэг" юм. Уг төслийг 2018 оны 8 дугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дээрх чиглэлийн төмөр замын урт нь 531 километр, нийт хөрөнгө оруулалт нь 54 тэрбум юаньд хүрчээ.

Үлэг гүрвэлүүд сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй
Үлэг гүрвэлүүд сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.