Клабхаус буюу подкасчдын шинэ орон зайд дэлхий даяар iOS систем хэрэглэгчид нэгдээд буй. Энэхүү платформд нэгдсэн подкасчид сонсогчидтойгоо амьд харилцаанд орж, сонсогчдын үзэл бодлыг сонсох болон асуулт асууж, хариулах боломжтой нь давуу тал болж байгаа юм.
Хачирхалтай нь Клабхаус дээрх бусад хүмүүстэй харилцах бүх харилцаа нь 100% аудио байдаг. Өөрөөр хэлбэл Клабхаус ашиглах үеэр ямар нэгэн текст, эможи ашиглах боломжгүй юм.
Клабхаусын талаар сонирхолтой асуултуудад SpotlightPodcasting.com хаягийг үүсгэн байгуулагч Жонатан Байли Стронг хариулжээ.
1. Клабхаус нь подкастын ирээдүй мөн үү?
Нэг үгээр хэлбэл үгүй. Дэлгэрүүлбэл Клабхаустай төстэй подкастын шинэ хувилбар ирээдүйд гарч ирнэ. Подкаст нь 2006 онд өнөөгийн түвшинд хүрсэн ба үүнээс хойш тодорхой дэвшилд хүрээгүй байна. Тиймээс клабхаус подкастын эцсийн байдлаар тодорхойлогдсон хувилбар биш юм.
2. Клабхаус нь миний подкастын сурталчилгаагаа хүргэх суваг мөн үү?
Подкасчдын түгээмэл гаргадаг алдаа бол өөрийн подкастаа тохиромжгүй сувгаар цацах юм. Тухайлбал Youtube. Клабхаус дээр өөрийн подкастаа хөтлөх нь техникийн хувьд боломжтой ч тохиромжгүй талбар гэж үзэж байна.
3. Клабхаус подкастыг үгүй хийх үү?
Подкаст радиог үгүй хийсэн үү? Үгүй. Миний сүүлд хийсэн судалгаанд хүмүүсийн чихэвчээр сонсдог хөгжим нь стерио хэвээр байна. Үүний нэгэн адилаар Твиттер хэдий хүчтэй байгаа хэдий ч уламжлалт сэтгүүл зүйг үгүй хийгээгүй юм. Тиймээс, үгүй. Клабхаус эсвэл дараагийн нийгмийн аудио платформ нь подкастыг устгахгүй.
4. Подкаст хийдэг хүний хувьд үнэтэй цаг хугацаагаа Клабхаусд зарцуулах шаардлагатай юу?
Клабхаус дээр подкаст хийх нь олон төрлийн давуу талтай. Гэхдээ нөгөө талаас та өөрийн бүтээж буй контентыг өөр нэгний платформ дээр тавьж байгаа учраас энэ нь эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв клабхаус ямар нэгэн байдлаар хаагдах тохиолдолд таны контент тэндээ гацах эрсдэлтэй.