Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконгийн эрх баригчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилээр “царцаажээ“

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хонконгийн эрх баригчид цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралын улмаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй байх шийдвэрийг анх удаа гаргалаа.

“The Standard” сонинд мэдээлснээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилийн турш цагт 37.5 хонконг долларын түвшинд (4.85 ам.доллар) байлгахаар шийджээ

Коронавирусний цар тахал нь Хонконгийн эдийн засагт хүнд цохилт өгч, бизнесийн орчинд тодорхойгүй байдал үүсгэсэнтэй холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2010 оны сүүлчээр цагт 28 хонгконг доллар байхаар тогтоосон байна. Түүнээс хойш инфляцын түвшнийг харгалзан хоёр жил тутамд дээшлүүлэн шинэчилж иржээ.

Засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн ажиллагааны улмаас 2019 оны намар уналтын үе шатандаа ороод байсан Хонконгийн эдийн засагт коронавирусний цар тахал нэрмээс болсон байна. 2020 онд ДНБ нь түүхэндээ анх удаа 6.1 хувиар унасан бол ажилгүйдлийн түвшин 12 дугаар сард 6.6 хувьд хүрч өссөн нь сүүлийн 16 жил дэх хамгийн муу үзүүлэлт болжээ.

“Нарантуул”, “Хүчит шонхор” зах руу чиглэсэн замуудын ачаалал их байна
“Нарантуул”, “Хүчит шонхор” зах руу чиглэсэн замуудын ачаалал их байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд