Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн баяраар 128 бөх барилдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн уламжлалт барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө.

"Тоёоко Инн"-д тусгаарлагдаж буй иргэдээс халдвар илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлж байна
 
А.Баяр: Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна
А.Баяр: Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.